Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Main Menu
Artist of The Month
MP3 Монголдуу
Нvvр хуудас
Утасны Хямд Кард!!
Монгол руу Бэлэг!!
Asuult Gallery
Асуулт самбар
Dictionary
Artist of the Month
Фото сурвалжлага**
Сvvлд нэмэгдсэн..
Эрэлт ихтэй MP3
Хамтлаг дуучид ..
Бvртгэгдсэн бvх дуу
Хэрэглэх болзол
MP3 нэмж оруулах
Дууны Yгийн Сан
Asuult.net
Asuult.net
Asuult.net
MoNgOlDuU.COM ROCKs YOUR WORLD!
MUSICWELOVE
5-р сарын уран бvтээлч: Хишигээ
Hishigee - Graphic by Minotaurus

Hishigee         Овог, нэр: Батбаатарын Хишигдэлгэр
        Тєрсєн он, сар, єдєр: 1997-11-09.
        Сургууль: Эрдэмийн єргєє цогцолбор
        Асуулт Самбар username:

 

Ємнєх vг
        Шинэ соргог бvхнээс шилэн та бvхэндээ танилцуулахдаа бид vргэлж баяртай байдаг билээ... Энэ удаад асуулт самбарын авьяаслаг гишvvдийн маань нэг болох EmceeNiiGgMa -ийн 9 настай дvv Хишигээг та бvхэнд толилуулж байна. Тvvний ахтайгаа нийлж гэртээ хийсэн "I'm not Gangsta" хэмээх нэртэй анхны цомгийг та бvхэнд хvргэж байна.

I am not Gangsta

"I'm Not Gangsta" цомгоос (mp3 128kbps):
    ... цомгоос та бvхэндээ толилуулж байна.

01. - Intro /0.7MB
02. - Багш тоо заасан /2MB
03. - Хужаа /1.9MB/
04. - Єєрєє унасан хvvхэд уйлдаггvй /1.5MB
05. - Гэртээ ганцаараа /2.2MB
06. - Адилхан л хvvхэд /1.9MB
07. - Дайн болж байна ft. NiiGgMa /3.7MB
08. - Outro /0.7MB

BONUS
09. NiiGgMa - Миний дvv /1.5MB
10. NiiGgMa - Хонхорын амьдрал /3.3MB

    дууны файлийг татаж авахын тулд хулганы баруун товчийг дарж 'save target as' гэдгийг сонгон татаж авна уу.
I am not Gangsta



Шинэхэн дуучин Б.Хишигдэлгэр:

За миний дvv єєрийгєє танилцуулаарай?
    Миний нэрийг Хишигдэлгэр гэдэг. Би 9 настай. Эрдэмийн єргєє цогцолбор сургуульд сурдаг. Yхэр жилтэй. Хилэнцийн орд.

Хэзээ анх дуулж эхэлсэн бэ?
    Анх миний ах санаачилсан. Зуны амралтаар байхаа.

Эхлээд ямар дуу хийсэн бэ?
    Хамгийн анх уу? Тэр чинь “Гэртээ ганцаараа”. Тэгээд чинь “Адилхан л хvvхдvvд”.
    NiiGgMa: Intro хийж байсан биздээ?
    Єє мартчихсан байна. “Intro” чинь нээрэй хамгийн эхэнд дуулсаншд.


Хишигээ аав ээж 2тойгоо

Hip hop дуулах хэцvv юу?
    Гоёшд. Хоолойгоо давхарлах л хэцvv байдаг юм. Би зєрєєд байдаг юмаа.

Дуугаа яаж зохиодог вэ?
    Манай агаа зохиодог.

Яаж дуу хийдэгээ ярьж єгєєч?
    NiiGgMa: Эхлээд аяа хийчээд, дараа нь vгийг нь зохиодог.
    Тэгээд vгээ надад єгєєд, би цээжилээд дуулна.

Ямар студид бичvvлдэг вэ?
    Гэртээ
    NiiGgMa: РС , чихэвчний mic, тэгээд Fruityloops -ээр л хийчихдэг. Тэр єрєєгєє тэгээд NGM home records гэдэг юм.


Хишигээ

CD -гээ худалдаанд гаргасан уу?
    Худалдаагvй ээ. Єєрийнхєє хамаатнууд, танидаг хvмvvсдээ єгсийн.

Чамтай адилхан ийм жоохон rapper байдаг болов уу?
    I don’t know. Уг нь 2 клип хийлгэсэн нэг хvvхэд байдаг гэсэн.

Одоо шинээр ямар дуу хийж байна?
    Нэрийг нь мэдэхгvй ээ. Юу билээ?
    NiiGgMa: Тэр 2 клиптэй хvvхэдтэйгээ дуу хийх гэж байгаа. MG-тэй “Бидний нvдээр” гэж дуу хийж байгаан.

Ангийн чинь хvvхдvvд дуулдагийг чинь мэдэх vv?
    Миний нэг найз л мэднэ. Би CD гаргачихсан гээд Байгалаад хэлсэн чинь худлаа яриад бай гээд л байсан.

Аав, ээж, хамаатнууд чинь юу гэдэг вэ?
    Бvгдээрээ намайг гоё дуулж байна гэдэг.

Чєлєєт цагаараа юу хийдэг вэ?
    Єєрєє єєртэйгєє л ганцаараа тоглодог юмєє. Агаа Солонгос явцан. Аав ээжээс цуг тоглоё гэхээр унтаад єгсєн байдгийн. Євєєгийнд очихоороо хааяа даалуу тоголдын. Одоо зуны амралт хурдан болчихвол лагертаа очиж сайхан тоглоно. Улиралын амралт дууссанаас хойш би тоглох болгондоо єєрийгєє Харри Поттер гэж боддог болцийшд. Амралтаар Харри Поттер-ын 4-єєс бусад бvх анги нь гарсан.
    NiiGgMa: Тэр чинь эрэгтэйшд. Нєгєє охин нь болооч. Бамбаруушаа Харри Поттер болгочих хэ хэ.
    Бамбаруушны хуруу зєєлхєн болохоор дохиураа барьж чадахгvй ээ.


Хишигээ

Хишгээгийн маань продюсэр NiiGgMa -ийн хувьд єєрийнхєє уран бvтээл дээр ажиллаж байгаа юу?
    NiiGgMa: Би одоо энд кимчиний оронд ирчээд байнаа. Дуу энэ тэр хийсэн юм алга. Хэл сурах гэж vсээ зулгааж байна. Амралтаараа очихоороо л ганц 2 юм хийж магадгvй байх.

Саяхан asuult.net-ийн mc battle-д нэг орчихсон байсан уу?
    NiiGgMa: Аан ороод эхний vеэс хусагдадаг уу? Хэ хэ. Асуулт ер нь их сонирхолтой site болхоор болж байгаа тэмцээнvvд энэ тэрийг их сонирходог юмаа.

Монголын хип хопын талаар ямархуу бодолтой байдаг вэ? Хамтлагуудын тухайд?
    NiiGgMa: Монголын анхны хип хоп хамтлагууд Монгол хvмvvст хип хопийг таниулж єгсєн гавьяатай. Харин одоо хvмvvс жинхэнэ утгаар нь хєгжvvлж эхлэж байгаа. Яагаад ингэж хэлж байна гэвэл саяхнаас RHYME гэж зvйл хэвшимэл болж FLOW гэж яригдах болж, FREESTYLE show -нууд зохиогдож, аяаа єєрсдєє хийцгээх продюсерууд гарч ирж байна. Ихэнхи хуучин хамтлагууд маань энэтэй хєл зэрэгцэж чадахгvй байгаа л даа хэ хэ. Бас тэр хvмvvсээс vлгэр авсан хамтлагууд гарч ирээд байгаа нь онцгvй. Тэхдээ жинхэнэ хип хоп хийдэг хvмvvс нилээн олон байгаа. Rapper -vvд гэвэл мэдээж Quiza, тэгээд гарч ирж байгаа GEE, DESANT, MASTAFLOW хамтлаг… хvмvvс бараг мэдэхгvй гэвэл ThePOUND, PANZ… тэгээд Асуулт.нэт -д байдаг REALEYEZZ, NEVALAST… гэх мэт vнэхээр чадварлаг rapper -vvд байгаа бас миний мэдэхгvй орхигдуулсан сайн сайн rapper олон байгаа. Producer -ууд гэвэл бас мэдээж MCIT тэгээд FUNKSTA гээд хэд хэд байгаагаас гадна зvгээр гэртээ ая хийдэг хvvхдvvд маш олон болж байгаа нь сайн хэрэг. Бас жинхэнэ рэп дуу хийчихэд явуулж єгєх FM ганц 2 байна. HIFI 98.9 -ийг заавал дурдах ёстой. Хvvхдvvдийн FREESTYLE хийх болон RHYME бичих чадварыг HIFI 98.9 -ийн Microphone Thing болон ASUULT.NET-ийн RAP булан маш сайн хєгжvvлж байгаа. Одоо бараг ахиад нэг 2, 3 -н жилийн дараа гэхэд Монгол хип хоп гоё болчихно оо. Тэрнээс одоо бол vнэндээ хэлэхэд Ice Top, Digital… тэгээд баахан худлаа шинэ хамтлагуудын дууг гадаад хvний хажууд хvvхдvvд явууллаа гэхэд би ичдэг юмаа. Хvмvvс “энэ одоо юvvв дээ” л гэж байгаа юм чинь хэ хэ. За за ёстой баахан том юм ярьчихлаа шvv хэ хэ.

Тэгвэл монголын хип хопын хєгжил сайн болох гэж байгаа юм байна. Бvгдэд нь амжилт хvсье! За одоо Хишигээ хамгийн сvvлд нь сонсогчиддоо хандан юу гэж хэлмээр байна вэ?
    Би том болоод дуучин болохыг хvсч байгаа. Тэгээд миний дуулсан дууг сонсоорой. Би бас сайн уран уншидаг шvv. Уран уншлагаараа нэг хvрэл медал авсан хэ хэ. Тэгээ л болоо.
    NiiGgMa: Миний дvv чинь Ариунаа эгч шигээ дуучин болохыг хvсдийн тэ : )


Хишигээ

Манай site-д ярилцлага єгсєн ах дvv хоёртоо баярлалаа амжилт хvсье!
    NiiGgMa: Миний дvvг дэмжээд Artist of the month -доо оруулсанд баярлалаа..
    Баярлалаа баяртай.

Ярилцлагыг авсан mongolduu.com.

2007.05.15

 
Зарлал:

Єєрийн уран бvтээлээ vзэгч сонсогчиддоо хvргэх хvсэлтэй уран бvтээлч хэн бvхэн, манай энэ буланд оролцож, дараагийн Сарын Уран Бvтээлч болж болно шvv. Та заавал дуу хєгжим урладаг ч биш, бvх тєрлийн mix, noise, video art, music video, зураг, фото, дижитал график гэх мэт бvх тєрлийн орчин vеийн салбарын бvтээлvvд байж болно. Таныг бид бvгд хvлээж байна!

 
 

Сурталчилгаа:

 

Энэ хуудасыг: 2003.9.16-нд байрлуулав.