Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Main Menu
Artist of The Month
MP3 Монголдуу
Нvvр хуудас
Утасны Хямд Кард!!
Монгол руу Бэлэг!!
Asuult Gallery
Асуулт самбар
Dictionary
Artist of the Month
Фото сурвалжлага**
Сvvлд нэмэгдсэн..
Эрэлт ихтэй MP3
Хамтлаг дуучид ..
Бvртгэгдсэн бvх дуу
Хэрэглэх болзол
MP3 нэмж оруулах
Дууны Yгийн Сан
Asuult.net
Asuult.net
Asuult.net
MoNgOlDuU.COM ROCKs YOUR WORLD!
MUSICWELOVE
3-р сарын уран бvтээлч: Т.Ариунаа
Ariunaa - Graphic by Minotaurus

    НVБ -ийн элч дуучин Ариунаа саяхан Английн Лондон хотноо 2 сарын 24 -ний єдєр тоглолтоо амжилттай хийж єнгєрєєлєє. Тоглолт 2 цаг 30 минут vргэлжилж 25 гаруй дуу дуулсан бєгєєд дээр vеийн хуучин дуунуудаасаа авахуулаад "Миний шинэ орон зай", "You are my life" зэрэг сvvлчийн албумнууддаа орсон хит дуунуудаасаа дууллаа.

    Энэхvv тоглолт vнэхээрийн шинэлэг фенvvдээ баярлуулж чадсан сайхан тоглолт болж чадсанаас гадна дуучин Ариунаа vзэгчиддээ маш олон сюрприз барьсан юм. Жишээлбэл нэгэн дуун дээр эрэгтэй эмэгтэй хоёр залууг гарган ирж ардын бvжиг бvжиглvvлсэн нь хvмvvст их сонин санагдаж байлаа. Энэ нь ардынхаа урлагийг байнга єєрийнхєє урлагтай хослуулдагаа харуулж чадсан юм. Мєн фэнvvддээ СД -гээ vнэгvй бэлэглэж баярлуулжээ. Бас нэг том сюрпризийн нэг нь бол яах аргагvй хип-хоп, R&B стилийн Англиар intro хийж дундуур нь англи монголыг хослуулан vглэж дуулсан цоо шинэхэн дуу юм. Энэхvv дууг Б.А.Т хэмээх Англид амьдардаг хип-хоп стилиэр дуулдаг залуутай хамтран дуулсан нь vзэгчдийг vнэхээр доргиож чадсан сайхан дуу байлаа. Уг дууг Б.А.Т Ариунаад зориулан зохиосон бєгєєд Ариунаад шууд таалагдсан гэнээ. Энэ дуу нь Ариунаагийн шинэ СД -нд орох бєгєєд Ариунаа ХИТ дуу болж чадна гэж vзэж байна. Уг дууг B.A.T-Productions -ийн "HOME RECORDS" студид бичжээ.

    Тоглолтын vеээр Англид суугаа Монголын элчин сайд Даваасамбуу гуай монголчууддаа хандан сар шинийн баярын мэндчилгээ дэвшvvллээ.

    Ямарч дуучид тайзан дээр шинэ сайхан хувцас ємсєж загвар vзvvлэх нь тэдний имиж юм. Энэ удаа Ариунаа Лондон тоглохдоо Emporio Armani -ы 270 фунт буюу 540.00 $ vнэтэй ягаан ємд ємсєж тогложээ. Энэ бол баярхал биш, Монголчуудын дунд шинэ єнгє, шинэ стиль. Дээлийг ємдтэй хэрхэн тохируулахийг нотлосон нь энэ ажээ.

    Ганц єдєр болсон энэ тоглолт Лондонд нэг дор хамгийн олон монголчуудыг цуглуулсан шилдэг тоглолт болж єнгєрсєн бєгєєд тоглолтын дараа олон Монголчууд дуучин Ариунаатай хамт зургаа авхуулж амжжээ. Харин зургаа авахуулж амжаагуй зарим фенууд нь нvдэндээ нулимстай буцжээ.

    Ариунаагийн нэгэн фэн залуу Ариунаад сюрприз барьсан гэнэ. Тэр залуу зохион байгууллалтын албанаас гуйсаар байгаад Ариунаагийн єрєєнд орж ирж уулзан нэгэн шагай vзvvлсэн нь 11 жилийн ємнєх тоглолтон дээр vзэгчидрvv цацсан 108 -н шагайны нэг байжээ. Тэр залуу бас жинхэнэ vнэнч фен гэдгээ хэлээд амжсан гэнэ шvv.

    Тоглолт хийсэн єдєр нь бас нэг давхар баяр болж єнгєрчээ. Тvvний хvv нь яг энэ єдєр 4 нас хvрч байгаа бєгєєд нєхєр Буяндоржыхоо хамт энэ баярыг сайхан тэмдэглэн єнгєрvvлжээ.

    Мєн сонирхуулж хэлэхэд НVБ -ийн элч дуучин маань НVБ -ээс явуулж байгаа ДОХ -той тэмцэх сурталчилгааг маш сайн хийжээ.

    Дуучин Ариунаа удахгуй Герман болон Бельги -д тоглолт хийж монгол фенvvдээ баярлуулах юм байна. Харин монголдоо эмэгтэйчvvдийн баяр буюу 3 сарын 8 -нд ирэх гэнээ.

    Ингээд та бvхэнд дуучин Т.Ариунаатай хийсэн ярилцлагаа толилуулъя. Ярилцлагын эх хувилбар аудио, текст хувилбар нь хуулбар. Тийм учираас та бvхнийг ямар ч атугай аудио хувилбарыг нь эхлээд сонсож vзэхийг зєвлєж байна. Аудио ярилцлагыг сонсохын тулд та бvхэн хамгийн сvvлийн vеийн realONE Player программ суулгасан байх хэрэгтэй. Хэрэв таньд байхгvй бол энд дарж татаж авна уу. Та бvхэнд ажилын єндєр амжилт хvсэе.

Audio Interview:
Дуучин Т.Ариунаатай хийсэн аудио ярилцлага.
Ярилцлагыг бичсэн: B.A.T-Productions "HOME RECORDS" Studio 02.25.2004

Шинэ дуу:
Ариунаа & Б.А.Т - Party with us (Single)
Дууг сонсохын тулд realONE Player программ байх шаардлагатай.

Дуучин Т.Ариунаа:

Сайн байцгаана уу? Mongolduu.com!
    Намайг анхны аудио ярилцлагандаа урьсанд маш их баярлалаа. Би єчигдєр (2 сарын 24) Их Британы Вант улс дахь Лондон хотод монголчууддаа ая дуугаа єргєлєє. Энэ тоглолтыг B.A.T продакшин, Монголчуудын холбоо амжилттай зохион байгууллаа. Тоглолтонд маань маш олон хvмvvс цугларлаа. Ирсэн нутаг нэгт монголчууд маань намайг халуун дотноор хvлээн авч, бvтэн 2 цагийн турш надтай хамтдаа нутгийнхаа дууг дуулж, миний бvх дуунуудыг алгасалгvй дуулж байсанд сэтгэл маш их хєдєлж байсан. Yнэхээр дуу маань надаас тvрvvлж, vзэгч, сонсогч та бvхэнтэй уулздаг юм байна.

Ariunaa in London, UK. 02.24.2004
Ariunaa in London, UK. 02.24.2004

    Лондонд амьдарч байгаа, олон жил нутагтаа очоогvй хvмvvстэй нvvр тулан уулзаж тэдний сэтгэгдлийг сонсч, тэд нартай ярилцан сууж байхдаа их олон зvйлийг бодож байлаа л даа. Энэ сайхан єєрийн тvvхтэй оронд ирж нилээдгvй юм vзлээ. Цаашдаа гадаадад байгаа монголчууддаа ая дуугаа єргєж байх хэрэгтэй юм байна. Тэд нарт ойр ойрхон очиж, дуугаа дуулж байх хэрэгтэй юм байна. Мєн єєрийнхєє фэнvvдэд шинэ орон зайгаа тэлж байх хэрэгтэй юм байна гэдгийг мэдэж авлаа./

Ariunaa in London, UK. 02.24.2004
Ariunaa in London, UK. 02.24.2004

    mongolduu.com-оор надаас олон асуултуудыг асуусан сонсогч бvх хvмvvстээ баярлалаа. Янз бvрийн л асуулт асуусан байна. Уран бvтээлийн тухай, бид нарын тухай шар сонингуудад гардаг янз бvрийн мэдээллvvдийн тухай ч асуусан байна. Би нэг бvрчлэн хариулж чадахгvй болхоор ерєнхийд нь ярья гэж бодлоо.
“Мянга сонсохоор нэг vз” гэдэгтэй адилхан миний амнаас сонсвол та бvхэн надад илvv итгэх байх. Тэгээд би эхний асуултад хариулъя гэж бодлоолдоо.

    Урлагийн хvн гэдэг бол шvvмжлэлд єртєхгvй байна гэж байхгvй. “Урлагийн хvн, улс тєрч хvн хэзээд шvvмжлэлд єртєнє. Тийм учраас энэ болгоноос айх хэрэггvй.” гэж надад нэг хvн хэлж байсан юм. Бид олон тvмний дунд байдаг учраас, энэ болгон бид нарыг заавал дайрч гарах учраас сэтгэл зvйн бэлтгэлтэй байх ёстой гэж би боддог. Ялангуяа миний хувьд сонин сэтгvvлд маш их бичигддэг дуучны нэг л дээ. Би энэ тухай “олон тvмэнд юм хийж байгаа юм байна шvv, би байгаа юм байна шvv гэдгийг сонин сэтгvvл дээр их бичигдэж байгаатай холбоотой юм болов уу” гэж боддог. Хэрэв би юу ч хийдэггvй, хэний ч танил биш байсан бол хэн ч намайг тоож бичихгvй байсан байх./

Ariunaa in London, UK. 02.24.2004
Ariunaa in London, UK. 02.24.2004

    Энд нэг асуулт байна. “Ариунаа, таны тухай сонин хэвлэлээр их сонин зvйлийг ярьсан байна лээ” гээд миний нєхрийн тухай асуусан байна л даа. Бид нарын тухай сонин сэтгvvлд ямар нэгэн мэдээллийг хэн нэгэн сэтгvvлч юмуу хэн нэгэн хvн зохиогоод єгснийг бvх сонингууд єлгєж аваад єєр єєрсдийнхєєрєє, эхлээд хутга мэсний тухай бичсэнээ сvvлд Ариунаа хоёр жилийн ємнє салсан байна л гэнэ. Сvvлдээ хараад байсан чинь би нууц амрагтай болсон л байх юм. Сvvлдээ явсаар би Сонгинохайрхан дvvрэгт єргєдлєє єгєхєєр болсон байх юм. Тэгээд л тэр дунд миний уран бvтээлийн тухай, зарим шагналыг нь луйвардаж авсан гэх мэт. Ингээд урт болоод яваад л байгаа. Зарим сонин, сэтгvvлч “Ариунаа эгч ээ, таны тухай янз бvрийн юм гараад байх юм. Та яагаад тайлбарлахгvй байна вэ?” гэж утасаар асууж байсан. Би их гайхсан. Та нарын зохиогоод бичсэн юманд би хариулт єгєєд яваад байхаар юу болж таарах вэ гэж.
    Хvн болгоны амьдрал адилгvй шvv дээ. Урлагийн хvн гэхээр л заавал болдоггvй амьдралтай, заавал хутга мэстэй заавал монгол хvний амны билиггvй байхаар бичдэг юм бэ? зарим сэтгvvлч нар. Энэ болгонд сонсогч та бvхнийг итгэх хэрэггvй гэж хэлмээр байна. Бас уран бvтээл маань єдий зэрэгтэй, єєдрєг явж байгаа маань миний гэр бvлтэй шууд холбоотой гэдгийг хэлмээр байна. Миний ажлын амжилт, уран бvтээлийн оргил жилvvдэд энэ бvхэн эсрэгээр байсан бол би энэ амжилтыг гаргах байсан уу? Айл, гэр бvлд ялангуяа урлагийн хvнд гэр бvл маш чухал гэж боддог. Тиймээс vvнд санаа битгий зов. Яагаад гэвэл айл гэр бол эр хvнээс хамаардагч гэсэн эмэгтэй хvн их ухаанаар барьж явдаг юм шvv. Манай гэр бvлийн хvн тийм алдаа хийхээр арчаагvй, жуддаггvй эр хvн биш. Би єнєєдєр сайхан гэр бvлтэйгээрээ хэний ч ємнє бахархана, онгирно гэдгийг хэлмээр байна.
    Єнєєдєр монголын рок, попд бас нэгэн сайхан гэр бvл байдаг юм шvv. Yvнд бас та нар итгэж яваарай. Ер нь аливаа юманд би ийм тийм гэж хэлэхээс илvv бидний амьдрлыг цаг хугацаа харуулна.

Ariunaa in London, UK. 02.24.2004
Ariunaa & her husband 02.24.2004

    Бид, манай гэр бvл энэ болгонд тайлбар єгєх шаардлагагvй. Яагаад гэвэл сонин сэтгvvлvvд биднийг салгаад байгаа болохоос бид нарын амьдрал байгаагаараа, сайн сайхнаараа л байгаа. Бид єєр, єєрийн гэсэн зорилготой, болдолтой ийм гэр бvл юм шvv.
    Энэ жилийг гэр бvлийн хєгжлийг дэмжих жил гэж зарласан. Тэгхээр айл гэр болгон аз жаргалтай vргэлж бие биенийгээ ойлгодог, дэмждэг, бие биендээ vнэнч байгаасай гэж хvсэж байна.
Гэр бvлийн асуулдал ийм байна. Уран бvтээлч хvний гэр бvлийн амьдралыг илvv сонирхдог учраас энэ талаар хэлье гэж бодсон юм.

    Одоо дараагийнхаа заавал хариулах ёстой болов уу гэсэн асуулт руугаа ороё. “Шинэ уран бvтээл юу хийж байгаа вэ?” гэж асуусан байна.
    Би ер нь тооны хойноос хєєцєлдєх дургvй. Надад тийм олон СД ч байхгvй. 6 цомог гаргасан. Болгар улсад мэргэжлийн дуулаачын сургуулийг тєгсєж ирснээсээ хойш зогсолтгvй ажилласан. Би маш их хєдєлмєрлєсєн. Зvгээр суугаагvй. Цаг болгоныг хєдєлмєрлєж, vр бvтээлтэй єнгєрєєж байсан. Yvний маань vр дvн ч гарсан. Зарим сонсогчид мэддэг байх. Єнєєдєр би бараг 20 жил дуулсан байна.
    15 настай байхдаа “16 нас” дууг дуулаад 16 настай байхдаа Монголын Радиогийн алтан фондод бичvvлж байсан. Миний уран бvтээл бvгдээрээ єєрийн єнгє тєрхтэй гэж боддог юм. “Миний шинэ орон зай”, “You are my life” цомгуудаараа єєрийнхєє орон зайг тэлэе. Єєртєє жаахан шинэчлэл хийе. Дуунуудаа арай єєр болгоё. Хєгжмийн жанр, найруулага дээр ч тэр, нилээн єєр програмуудыг хэрэглэе гэж их олон зvйлvvд дээр эрэл хайгуул хийсэн. Тиймээс энэ цомог маань нилээн шинэлэг болж чадсан байх аа. Ер нь аливаа шинэ уран бvтээл, амжилтын дараа дараагийн уран бvтээл хурдан гардаггvй. Мєн би аливаад яарах дургуй хvн л дээ. Сайн уран бvтээл хийхийн тулд эрэл хайгуул хийх хэрэгтэй. Олон хvмvvстэй уулзаж, зєвлєгєє авах хэрэгтэй. Тэгж байж фэнvvд, ард тvмнийхээ дунд ямар нэгэн байдлаар орон зайгаа тэлэх учраас дараагийн шинэ уран бvтээлд яарахгvй байгаа.
/

Ariunaa in London, UK. 02.24.2004
Ariunaa in London, UK. 02.24.2004

    mongolduu.com-оор “Та яагаад дуу зохиодоггvй юм бэ, єєрєє зохиогооч. Та эсвэл чаддаггvй юм уу?” гээд асуулт байна. Дуу зохионо гэдэг бол хэн дуртай хvний хийдэг ажил биш. Миний хувьд дуу зохиогоод дуулвал чадах л байх л даа. Тэгэхдээ би дуу зохиомооргvй байна. Би єнєєдєр олон жил залуучууд сонсохоор, хvнд vлдэх, єєрийн гэсэн философитой, сайн дууг хийнэ vv гэхээс зvгээр сууж байгаад дуу хийнэ гэвэл амаргvй. Тийм ч учраас хєгжмийн зохиолчдоос дандаа сайн сайн дууг шилж авч байсан. Энэ маань байх ч болно. Байсаар ч байх болно.
Цаашдаа дуу хийх vv, vгvй юу гэдгийг хэлж мэдэхгvй байна. Ирээдvйд магадгvй дуу хийх сэтгэл тєрєх ч юм билvv. Одоогоор дуу хийгээгvй байна гэдгийг хэлмээр байна.

    Энд таны бусад дуучид, хамтлагаас ялгарах гол онцлог юу бэ? гэж асуусан байна. Ялгарах онцлогыг vзэгч та бvхэн харж байгаа байх. Яагаад гэвэл дуучин Ариунаа бусад хамтлаг, дуучдаас ямар ялгарах онцлогтой бэ гэдгийг миний уран бvтээлээс олж харах ёстой. Намайг хип хоп, R&B, Dance, Tehno стилийн дуунуудыг дуулахгvй байна гэсэн байна лээ. Янз бvрийн стил, жанрын дуунуудыг сонирхож дуулах хэрэгтэй. Сая Лондонд байх хугацаандаа B.A.T продакшины дуучидтай хамтарч хип хоп, R&B стилийн “Party with us” дууг дууллаа. Энэ дуу маань ялангуяа залуучуудад шинэлэг байна байх гэж бодож байна. Энэ дууг хамгийн тvрvvлж mongolduu.com сайтаар сонсох болно. Миний хамгийн анхны хип хоп, R&B стилийн дуу. Цаашдаа R&B стилийг судлах болно.

B.A.T in London, UK. 02.24.2004
B.A.T in London, UK. 02.24.2004

    Дадлага, туршлагатай болохоороо єєр гоё R&B стилийн дуунуудыг дуулж бут авах болно оо гэдгийг хэлмээр байна. Би дуучныхаа хувьд vзэгчдийн хvлээгээгvй юмыг барих дуртай. Тэрнээсээ ч кайф авдаг. Yзэгчид маань ч надаас хvлээгээгvй юмаа авахад кайф авдаг. Yvнд маань ч, сонсогчид маань надад хайртай байдаг байх гэж боддог. Хvмvvсийн хайр хvндэтгэлийг дааж явна гэдэг маш чухал. Энэ жил миний хувьд уран бvтээлийн одтой, хийморьто жил байсан. Олз омогтой жил болсон. Єєрийнхєє хvсч мєрєєдєж явсан зорилгынхоо нэгээхэн хэсэгт хvрсэн. Яагаад эвэл би бусад уран бvтээлчдээс уран бvтээлээрээ тодорхой хэмжээгээр тасарч чадсан гэж бодож байна. Цаашдаа ч єшєє их зvйлийг хийх болно. Миний уран бvтээл “Миний шинэ орон зай”, “You are my life” цомгуудаар хязгаарлагдахгvй. Єшєє шинэлэг, фэнvvдээ ч залуучуудаар тэлэх болно. Би vvнийг зоригтойгоор хэлье./

Ariunaa & B.A.T singing thier new song 'Party with us'
Ariunaa & B.A.T - Party with us

    “Та хэзээ хvvхэдтэй болох бэ?” гэж нэг сонсогч асуусан байсан. Хvvхэд гарлаа гээд миний уран бvтээл зогсохгvй байх гэж бодож байна. Харин ч уран бvтээл маань илvv их утга учиртай сайхан болох болов уу: 2000 онд хvvгээ гаргачихаад тун удалгvй “Чи минь” тоглолтоо амжилттай тоглосон. Миний хvvг гарснаар миний амьдралд маш их утга учир, их юмыг ойлгуулсан. Амьдралын ухааныг хvvгээсээ, нєхрєєсєє уралцсан. Тэгхээр хоёр дахь хvvхдээ гаргавал илvv их ноцолдож, ихийг бvтээх байх. Би харин охин гараасай гэжmилэгшээдэг юм.
Хvvхэдтэй болсон ч зогсолтгvй уран бvтээлээ хийсээр байх болно.

    “Та одоо нилээн ахмад дуучны тоонд орлоо” гэж асуусан байсан. Би хэзээ ч єєрийгєє ахмад дуучин гэж боддоггvй. Би залуу хэвээрээ байгаа. Харин ч би залуу хэвээрээ байхын тулд, тайзан дээр зоригтой хувцаслахын тулд єєртєє маш их анхаарал тавьдаг. Спортоор хичээллэдэг хvн хэзээ ч хєгширдєггvй гэж багш маань надад хэлж хvмvvжvvлж, олон зvйлийг зааж єгсєн. Одоогоос хоёр жилийн ємнє “Жавхаа клуб”-ын [Neriig оруулах] гэдэг хувийн багштай болоод одоог хvртэл хамтарч ажиллаж байна. Энэ хооронд спортоос маш их туйлбар, хувь хvн болж тєлєвших, тэвчээр ер нь хvн ямар их зориг тэвчээр хатуужил, хvлээцтэй байхыг спортоос, багшаасаа сурч авсан. Би аэробик, фламэтикс, эмэгтэй хvний нуруу ямар байх ёстой, эмэгтэй хvний бие ямар байх ёстой, хvний биеийн бvтэц хєгжил ямар байх ёстой гэдгийг маш их тэвчиж, дасгалаа хийдэг. Би долоо хоногийн таван єдєр спортоор хичээллэдэг. Тэгээд эмэгтэй хvний нvvр, хувцаслалт гээд бvх зvйл дээр анхаарч байх хэрэгтэй. Би єєрийгєє ахмад дуучдын тоонд оруулмааргvй байна. Ахмад дуучид гэдэг бол уран бvтээлээ хийхээ больсон, ямар нэгэн байдлаар уран бvтээл нь зогсолтын байдалд орсон хvнийг ахмад дуучин гэх болов уу. Яагаад гэвэл тэр хvн урьд нь уран бvтээлээ хийчихсэн одоо уран бvтээлээ хийхгvй байгаа учраас хvмvvс хvндэтгэж ахмад дуучин гэж хэлдэг байх гэж бодож байна. Хэрэв уран бvтээлээ туурвиж, дуугаа дуулсаар байвал хvмvvс тvvнийг бол ахмад дуучинд оруулахгvй байх. Жишээлбэл, америкийн дуучин Тина Турнер (Tina Turner) 60 хvртлээ дуулсан. 60 насныхаа тєрсєн єдрийнхєє шоу тоглолтыг хийж байсныг санадаг юм. Тэр vед Тина Турнерыг 60 настай гэж харж байгаагvй. Ямар мундаг дуучин бэ, энэ хvн vнэхээр агуу дуучин юм аа гэж дуучин хvнийгээ хувьд биширч байсан. Тэгхээр дуучин хvнд уран бvтээлийн хувьд насны хязгаарлал байддагvй байх аа./

Ariunaa in London, UK. 02.24.2004
Ariunaa in London, UK. 02.24.2004

    Монголд саяхан МТВ-ийн шоу болсон, намайг “МТВ шоунд яагаад та оролцоогvй бэ?” гэж асуусан байна.
    Анх орохгvй гэдгийг Болдхэт гуайд хэлж байсан юм. Би тоглолтонд орж чадахгvй. Энэ МТВ-ийн тоглолтонд залуучууд орог. Залуучууд ороод МТВ-д vvдээ нээсэн байхад надад нэг их vvд хаалга хаагдаад байхгvй байх аа гэж бодсон. Залуучууд ороод дуу хоолойгоо єргєєд явж байгаа цагт миний хийсэн уран бvтээл, єнгє, хєдєлмєрийн их жилvvд, энэ цомгууд энэ бvх юм МТВ-д ямар нэг байр суурийг эзэлнэ гэж бодоод МТВ-ийн шоунд ороогvй. Яагаад ч юм надад залуучуудын тоглолт байгаасай гэж бодсны vндсэн дээр залуучуудаа хvндэлж ороогvй юм аа. Энэ тоглолт намайг ороогvйгээр, надаар дутаагvй байх.

    2 сарын 28-нд Германд очиж тоглоно. Тэнд миний тоглолтыг зохион байгуулж байгаа хvмvvс бий. Хангалттай зар хvрсэн. Интэрнэтээр цацах шаардлага байгаагvй. Ихэнхи хvмvvс аман яриагаар, монголчууд сvлжээ сайтай болж, сvлжээгээрээ тоглолт болно гэдгийг тодорхой хэмжээний хvмvvст мэдэгдсэн байх. 3 сарын 2-нд Бруссел (Brussels), Бельги (Belgium)-д тоглохоор болж байна./

    Ингээд mongolduu.com сайтын хамт олонд баярлалаа.
    Та нартаа дандаа шинэ шинэ уран бvтээлээрээ бэлэг барьж байх болно. Надад санаа зовж, миний тухай их олон асуултыг асуусан байна. Энэ болгонд маш их баярлалаа. Би та нартайгаа хамт шvv. Та нарынхаа хайр итгэлийг дааж явах болно оо. Баярлалаа.

Дуучин Т.Ариунаад тавьсан асуултын эх хувилбар.

Сайн байна уу? Таньд энэ єдрийн мэндийг, сар шинийн мэндтэй хамт хvргэн мэндчилье. Ингээд асуултуудаа доор сийрvvлье.

1) Таныг гоо сайхны мэс засал хийлгэсэн гэлцдэг. Энэ тал дээр тодруулахгуй юу? Гоо сайхны мэс заслыг юу гэж боддог вэ?
2) Саяхан таны тухай сонин хэвлэлээр сонин шуугиан гарсан байсан. Ариунаагийн нєхєр нь нууц амрагтаа хутгалуулжээ. Ариунаагийн хайрт нь АНУ-д байдаг бєгєєд тvvнтэйгээ уулзахаар явахад нь нєхєр Буяндорж нь саад болж байсан гэх мэт мэдээллvvд гарч байна. Энэ талаар тайлбарлана уу?
3) Хэзээ дахин хvvхэдтэй болох бэ? Хоёр хvv тань хэр эвтэй байдаг вэ?
4) Английн Лондон хотод тоглох тоглолтынхоо дараа Германд тоглолт хийнэ гэсэн хэзээ монгол фэнvvддээ эргэн ирэх вэ?
5) Гадаадад тоглож байгаа тоглолтууд, монголд хийж байсан тоглолтуудаас юугаараа онцлог, давуу талтай вэ?
6) Одоогоор /гадаадад байх хугацаандаа/ шинээр уран бvтээл туурвиж байгаа юу?
3) Хэр олон гадаад фэнvvдтэй болсон бэ? Монголдоо эргэж ирээд фэнvvддээ ямар бэлэг барих гэж байна даа?
4) Тоглолтонд тань гадаадын хамтлаг дуучдаас ая дуугаа єргєх vv? Хэрвээ дуулах бол ямар хамтлаг дуулах вэ? Єєрийн тань хувьд ямар хамтлагийг дуулуулмаар байна?
5) Тайзан дээрх Ариунаа, амьдрал дээрх Ариунаа хоёрын хооронд хэр их ялгаа байгаа вэ?
6) Єєрийн тань бусад хамтлаг, дуучдаас ялгарах гол онцлог? Ганц хоёрхон vгээр хэлэхгvй юу?
7) Эмэгтэй хvний нэрийн хуудас болсон дотуур хувцсандаа хэр анхаардаг вэ?
8) Дууныхаа стилиэ єєрчилж дуулах уу? Жишээлбэл, hip hop, techno, trance, dance тєрлийн дуу дуулъя гэж боддог уу?

Дараах асуултууд манай вэб сайтын гишvvдээс ирсэн асуултууд болно.

tjavga:

  • Єнєєгийн нийгмийг дуу хєгжмєєр єєрчилж чадах уу? Хvний бодол санаанд нєлєєлж чадах уу? Та юу гэж бодож байна? Ер нь юуны тєлєє дуулж байна аа?

donco_a (АНУ):

  • Одоогийн монголын рок, поп хамтлагууд болон уран бvтээлийн чанрыг дээшлvvлж дэлхийн хэмжээнд хvргэхийн тулд юу хийх ёстой гэж боддог вэ?
  • Та яагаад єєрєє дуу бичдэггvй юм бэ?

Zoloo Boldoo:

  • Лондонд тоглосныхоо дараа Германд тоглох юм уу? Нэг сонинд ярилцлага єгєхдєє Герман болон Лондонд тоглолтоо хийнэ гэсэн байсан. Германд тоглох зарлал гарахгvй юм?

Bulgaa (20 настай, Тайван, Утас: +XXX-XXX-8181-49):

  • “Наран трэйд” компанийн зохион байгуулсан МТВ-ийн шоунд ягаад ороогvй юм бэ? Ер нь гадаад орнуудад, дэлхийн тавцанд дуу хоолойгоо сонсгоё гэсэн бодол байдаг уу? Яагаад?

MISTA:

  • Монголын урлагт ч юм уу, улс тєрд хамгийн сэxт эр хvн хэн бэ? Гэр бvл болоогvй байхдаа хэн нэгэнтэй суух юмсан гэж боддог байсан уу? Гадны дуучин, жvжигчдээс хэнийг сэxы гэж боддог вэ?
  • Хvvгээ том болоод ямар мэрэгжилтэй болоосой гэж боддог вэ? Таны мєрєєддєг мэрэгжил тань юу вэ? Дуучин болоогvй байсан бол ямар мэргэжилтэй болох байсан бол?

AzTai_Boy:

  • Таны зохиосон дуу гэж байдаг уу? Хэрэв байдаг бол ямар дуу байдаг вэ?
  • Та одоо монголын соёл, урлагт нилээд удаж, ахмад дуучдын эгнээнд орж байгаа. Тиймээс танд єєрийн халаа болох гарын дуучин, хамтлаг бий юу?
  • Танд хувцасгvй зураг авхуулах кино, клипэнд оролцох санал ирвэл зєвшєєрєх vv? Яагаад?
  • Бирд ирээд таны гурван эрдэнэ болох “нєхєр, хvvхэд, хоолой гурвын аль нэгийг нь заавал авна аа” гэвэл та ямар шийдвэр гаргах вэ? Яагаад?
  • Дуучин Ариунаа хэр архи даадаг вэ? Хэмжээ?

lolyta:

  • Та нєхрєєсєє салах тухай єргєдєл єгсєн нь vнэн vv? Yнэхээр нєхрєєсєє салах гэсэн юм уу? Яагаад?

Таны цаашдын уран бvтээлд єндєр амжилт хvсье!
Хvндэтгэсэн, Доржын Эрхэмчухал.
www.mongolduu.com 02.20.2004

 

!!! Концертын фото сурвалжлагыг фото сурвалжлага хуудаснаас узэж болно. Энд дар.
!!! дуучин Т.Ариунаагийн вэб хуудас: www.ariunaa.info

Ярилцлагыг авсан B.A.T-Productions "HOME RECORDS" Studio.
Асуултыг тавиж, текст хувилбар бэлтгэсэн: Tseegii, Сувдансондор, [Clankillers], & DoRe.

2004.2.27

 
Зарлал:

Єєрийн уран бvтээлээ vзэгч сонсогчиддоо хvргэх хvсэлтэй уран бvтээлч хэн бvхэн, манай энэ буланд оролцож, дараагийн Сарын Уран Бvтээлч болж болно шvv. Та заавал дуу хєгжим урладаг ч биш, бvх тєрлийн mix, noise, video art, music video, зураг, фото, дижитал график гэх мэт бvх тєрлийн орчин vеийн салбарын бvтээлvvд байж болно. Таныг бид бvгд хvлээж байна!

 
 

Сурталчилгаа:

 

Энэ хуудасыг: 2003.9.16-нд байрлуулав.