Ємнєх дугаартаа Enroute хамтлагийн гишvvн Мєєнєє, тvvний Grew бvлгийг танилцуулсан билээ.
Харин энэ дугаараараа Enroute хамтлагийг танилцуулж байна. Сvvлийн vед Enroute хамтлагийг
хvмvvс тодорхой хэмжээгээр мэдэх болсноор барахгvй олон фэнvvдтай болжээ.
On The Way цомог:
01. - Sex in the Club (Latest Single w. new member Odko)
02. - Дурсамж
03. - Хайраа Надад Єгєєч
04. - Гараа дээшээ
05. - Чамайг мартахгvй
06. - Street Gangsta ft Funksta (version 02)
07. - Babe I need you (version 02)
08. - Дvнжин Гарав (version 02)
09. - Enroute On the Way (version 02)
10. - Их Монгол ft. Маадай (version 02)
11. - Nomads (NEW!!! 02.09,2004)
click here to get english lines of Nomads.
12. - Hip hop
13. - Ээждээ (coming soon!!!)
14. - Санснаараа хvссэнээрээ ft. B.A.T (version 01)
Бусад:
01. - Street Gangsta ft. B.A.T (ver01)
02. - Babe I need you ft. B.A.T & Xcool
03. - Дvнжин Гарав (ver01)
04. - Enroute On the Way (ver01)
05. - Их Монгол ft. Маадай (ver01)
06. - Зай Барь ft. B.A.T & Xcool (ver01)
07. - Go party party
08. - Цэрэг ft. Маадай
09. - Bounce2x ft. IllBone
10. - Party for Real (coming soon!!!)
11. Сэрчмаа ft. Мєєнєє - Нэг єдєр (coming soon!!!)
12. Сэрчмаа ft. Мєєнєє - Чи санаж байна уу
Дууг сонсохын тулд таньд
Real Player программ байх шаардлагатай.
Товчилсон нь:
М - Мєєнєє
Q - Quiza
Б - Болдоо
.mongolduu.com: Та бvхэнд энэ єдрийн мэндийг хvргэе.
Enroute: Баярлалаа. Та бvхэнд болон танай сайтын бvх зочид, хэрэглэгчдэд энэ єдрийн мэндийг хvргэе.
.mongolduu.com: Хамтлагийнхаа талаар танилцуулахгvй юу? Хэзээ байгуулагдсан бэ? Анхны уран бvтээлээ дурсахгvй юу?
М: Анх чатаар Woozoo (B.B.Chain), Quiza хоёртой танилцсан. Тэгээд бид санаа нийлэн хамтлагаа
байгуулсан. Манай хамтлаг байгуулагдаад нэг жил болж байна. Нэг ёсондоо Quiza бид хоёр танилцаад
нэг жил болж байна. Quiza, Болдоо хоёр маань шvлгээ, би ая дээрээ голлон ажилладаг. Гэхдээ янз
бvр, би хааяа шvлэг бичнэ. Заримдаа Quiza маань дахилтынхаа аяыг зохиодог.
Enroute - Woozoo
Хамгийн анхны дуу маань “Party For Real” гэдэг дуу. Тэр vед Woozoo Солонгост байсан болохоор
хоолойгоо Интэрнэтээр явуулж, Quiza долоо хоногийн хугацаатайгаар Лондонд ирэн “Party For Real”
дууг яаруухан хийж байсан. Тэр дуунд манай дvv Casil бас дуулсан. Одоо энэ дуугаа шинэчилж
байгаа. Удахгvй шинэ хувилбараа та бvхэндээ хvргэх болно.
Enroute - Casil
Дараа нь Болдоо бидэнтэй санаа нэгдэн орж Дvнжин Гарав, Enroute On They Way зэрэг дуунуудыг
хамтран хийсэн. Тvvнээс хойш хамтлаг маань хvрээгээ тэлж Одбаяр (Odko), Funksta (One Time) нар
гишvvнээр элсээд байна.
.mongolduu.com: Хамтлагтаа шинээр орсон гишvvдээ танилцуулаач?
М: Одко маан миний хуурай дvv, Cambridge хотноо суралцдаг. Єєрєє тусдаа уран бvтээл туурвиж
байсан. Одоо бидний шинэ Nomads гэдэг дуун дээр Одко -гийн beat -ийг сонирхож болно. Одко
ер нь монгол ардын урлагийг хип хоп -той уялдуулж гаргаж ирэх зорилогтгой.
Enroute - Odko
Funksta маань АНУ -д сурдаг. Та бvхний танил болсон ONE TIME хамтлагийн ахлагч. Одоо найз
маань Enroute -ийн нилээн хэдэн дуун дээр цуг ажиллаж байгаа...
Enroute - Funksta
.mongolduu.com: Хамтлагийн ахлагч нь хэн бэ? Эсвэл бие биедээ тэгш эрхтэй, хамтарч шийдвэр гаргадаг уу?
М: Бид нарт ахлагч гэж байдаггvй ээ. Хэн нь эхэлж санаа гаргана тvvнийгээ л дагадаг юм.
Q: Oh! Бараг Мєєнєє л ахлагч шvv дээ, хэхэ. Хэн санаачлагатай байна тэр хvн нь ахлаад явдаг, энэ утгаараа ихэвчлэн Мєєнєє ахладаг даа.
.mongolduu.com: “Enroute” гэж ямар утгатай нэр бэ? Яагаад энэ нэрийг сонгосноо тайлбарлавал уншигчдад сонин байх болов уу?
М: Анх янз янзын нэр бодож байсан. Анхныхаа дууг зохиогоод СД дээр буулгасаны дараа
“За энэ СД-г ямар нэртэй хvмvvс дуулсан гэж бичье дээ байз ...
” гэж нэг оройжингоо бодоцгоосон. Тэгээд тvр “Crew, бvлэг хvмvvс” гэж
нэрлэхээр болсон.
Маргааш єглєє нь бодоод байсан чинь хоёр єєр улсаас хол замыг туулж, нэгдэцгээсэн болохоор
“Зам зуур” буюу “Enroute” гэж нэрлэе гэсэн санаа тєрсєн. Жишээлбэл, “Enroute On The Way”
дууг бvр их замыг туулж бичсэн юм. Би хєгжмєє Англид зохиогоод, Болдоотой хамт хоолойгоо
бичээд Чех явсан. Wооzоо хоолойгоо Солонгосоос явуулж, би Quiza-гийн хоолойг Чехэд бичиж
дуусгасан юм.
.mongolduu.com: Vнэхээр их зам туулжээ.
Q: Замдаа яваа хамтлаг юм. Євєр Монголоор бол “Аян жамдаа”.
М: Бичлэгийн чанарын хувьд сайн байгаагvй ч миний бодлоор их олон дамжлагатай бvтсэн дуу.
Тиймээс их олон зам туулж явдаг, зам зуур хvмvvсээ бvрдvvлээд, зам зуур уран бvтээлээ хийдэг
болохоор тэгж нэрлэсэн юм.
.mongolduu.com: Хип хоп маш олон урсгалтай. Enroute хамтлагийн гол чиглэл юу вэ?
М: Анх уран бvтээл туурвиж байхад гол чиглэл маань “єєрсдийнхєє бодож байгааг чєлєєтэй
илэрхийлье” гэсэн санаа байсан. “Дvнжин Гарав”, “Enroute On The Way” дуунуудын vгнээс
харж болно. Дандаа negative юм бичээд байхаар хайран цагаа vрдгийг ойлгосон. Тиймээс жаахан
soft болоод олныг хамарсан уран бvтээл хийвэл илvv vлдэцтэй байх болов уу гэж бодоод єєрчилсєн
л дєє. Хvмvvс бас арай єєрєєр хандаж эхэлсэн. Гэхдээ хичнээн гоё дуу хийлээ ч master, мix нь
тараагvй бол тэр дуу биш, зvгээр цагийн гарз болдог гэдгийг хэлье. Бидний зохиосон дуунууд
гэртээ хийсэн (Homemade) дуунууд. Бvтэн дуу гэж мэргэжлийн vvднээс ойлгож болохгvй дуу, дуун
бvтээгдэхvvнvvд байгаа юм. Одоо цомгоо гаргахдаа энэ талаас нь илvv анхаарч vзнэ. Тэгэхээр
жинхэнэ дуу маань илvv тод болж задарна байх. Дашрамд хэлэхэд би зохих хэмжээний цаг зарцуулж
хийсэн homemade дуунуудын хэмжээг арай дээр болгосон байх гэж бодож байна. Та бvхэн сvvлд
зохиосон гурван дууг сонсоод мэдэх биз ээ.
Q: Гол чиглэл маань бол хип хоп юмдаа.
.mongolduu.com: Саяхан болж єнгєрсєн тоглолтынхоо талаар сонирхуулахгvй юу? Хаана болов, vзэгчдийн таашаал хэр байв?
Q: Энэ тоглолт бол Enroute хамтлагийн тоглолт биш. Crew бvлэгт Enroute хамтлаг хамаарагддаг юм.
Тэр бvлгийн тоглолт гэдэг утгаар бид дуулсан. Гэхдээ єєрсдийн нилээд хэдэн дууг дуулсан.
Vзэгчид их сайхан хvлээж авсан.
Enroute - Quiza & Moono
Б: Тоглолт маань Лондон хотын Leicester талбайд байдаг “Sound club”-д болсон. Сэтгэл хангалуун
байсан.
М: Надад хамгийн гоё санагдсан зvйл нь манай ээж Чехээс ирээд, миний хамгийн анхны тоглолтын
vзэгч болсон. Миний хувьд их гоё тоглолт болсон.
Enroute - Moono
.mongolduu.com: Танай хамтлаг англи, монгол хэлээр xослуулан дуулдаг, єєр хэлээр дуулах уу? Жишээлбэл, чех, солонгос.
М: Би болж єгвєл єєрийн хамгийн дуртай хэл болох франц хэлээр дуулмаар байна.
Бусад нь ч мэдэхгvй ээ. Зvгээр дуун дундуур “Ty Vole” гэж Чехээр орилвол гоё байх. Дууг
ямар ч хэл байсан хамаагvй хамгийн гол нь mix ба аятайгаа тааруулж, хvний чихэнд гоё
сонсогдохоор vглэх хэрэгтэй. Тиймээс хэл биш мэргэжлийн талаас авч vзэх хэрэгтэй. Гоё
vгтэй дуунуудын vгийг тогтуун сонсвол сургаал мэт байдаг.
Q: Єє, дуулна аа. Би цаашдаа испарниар дуулах санаатай. Хэ хэ. Євєр монгол хэл ч санаанд
багтаад байгаа шvv.
Enroute - Quiza
.mongolduu.com: Одоогоор Mонголд хип хоп хамтлагууд дууныхаа аяыг гадаадын хамтлаг дуучдаас xуулбарлан дуулдаг. Танай хамтлагийн xувьд?
М: Yнэнийг хэлэхэд тэдэнд буруу єгєхгvй. Миний хувьд би хичнээн муу ая хийлээ ч хvний хийсэн
аяыг авахгvй. Яахав, муу ч гэсэн миний ая гэж боддог. Сайн хэлvvлбэл харин кайф авна. Хамгийн
гол нь миний хувьд би єєрийнхєє байгааг баталж байна л гэж ойлгодог. Мэдээж зарим аянууд маань
мэргэжлийн продюсерийн хийсэн тvвшинд текникийн дутагдлаас болоод хvрэхгvй ч бидний уран бvтээл
болохоор баярлаж явдаг.
Q: Бид ч цагаа тулвал хэрэв Мєєнєєг байгаагvй бол тэгэх л байх. Гэхдээ тэр бол чухал биш.
Удахгvй хуулбарлахаа болих биз.
.mongolduu.com: Шинэ цомгоо бидэнд танилцуулахгvй юу? Xэдэн дуутай, хаана бичvvлсэн бэ?
М: Шинэ цомог маань удахгvй гарна. Одоо энд Лондон хотод мэрэгжилийн студиэр дахин оруулах
процесдоо явагдах гэж байна.
Q: Гэртээ бичvvлж байгаа, арван хэдэн дуутай шинэ цомог маань монгол хип хопоос их єєр хип хоп
болно.
.mongolduu.com: Нєгєє Crew хамтлаг чинь юу болсон бэ?
Enroute & The Crew
М: Бид цаг зав хvрэлцэхгvй учир бие биеээ даахаар болсон.. Удахгvй манай B.A.T -ийн маань
produce хийсэн цомог бас гарах болно.
Enroute & The Crew
.mongolduu.com: Танай хамтлагийхан Интэрнэтээр танилцаж байсан гэсэн. Одоо бvгдээрээ хамт байдаг уу? Аль эсвэл дуу бичvvлэх болохоороо нэг нэгэн рvvгээ ирж очоод байдаг юмуу?
М: Хэ xэ. Quiza, Болдоо бид нэг гэрт байдаг.
.mongolduu.com: Xэзээ монголдоо очих вэ? Одоо хаана, ямар чиглэлээр сурч, ажиллаж байна?
М: Зун очно оо...
Q: Лондонд сурч байна. Ирэх зун Монгол явна.
.mongolduu.com: Зарим хамтлаг, дуучид єєрсдийн ивээн тэтгэгчтэй байдаг. “Камертон” “Монгол газар”, “Татаар” “Чугу” студийнх гэх мэт. Enroute санхvvгээ хэрхэн зохицуулдэг вэ? Ивээн тэтгэгчтэй юу?
М: Ивээн тэтгэдэг хvмvvс байхгvй. Бvгдийг єєрсдєє. Гэхдээ цомгоо гаргаад монгол дахь зах
зээлд орвол ивээн тэтгэгчтэй болох байх.
.mongolduu.com: Enroute хамтлагийн ирээдvйн зорилго?
М: Цомгоо гаргаад хvмvvс хэрхэн хvлээн авахаас шалтгаалах биз. Хэ хэ.
Хийдэг ээ хийгээд л явж байя даа.
Q: Цомгоо гаргаад цаашаа зорилгоо тодорхойлно оо.
.mongolduu.com: Яг одоо цээжинд байгаа 4 мєртєєс хэлбэл?
М: H to the I, I to the the P, thas my music and me, its only for them real G's, snitch
mother#$^#$ betta go down on yo kneez and say this to confess yo sins 'I am a sinister and my
soul burns in fire with a jealousy Coz I cant do betta than him dear God forgive me'.
Q: Ноён Quiza доргионо Нойрноос бvхнийг сэргээнэ...
Б: Намайг сонс бvгдээрээ Бємбєгдєнє би vгээрээ…
Enroute - Boldoo
.mongolduu.com: Уран бvтээлчдэд цаг зав бага байдаг. Чєлєєт цагаараа юу xийдэг вэ? Хамгийн дуртай зvйл чинь гэвэл юуг нэрлэх вэ?
М: Ажил, сургууль гээд гэртээ ирэхээрээ компьютерийн ард л сууж байдаг хvн дээ. Хэ xэ.
Гоё дуртай юм чинь юу билээ дээ бvр мартчихаж. Ха ха, joke. Аялж зугаалах дуртай.
Q: Сайхан party дах л гоё юм даа. Дуу бичvvлэх дуртай. Цаг зав бага, их хэцvv байдаг.
М: Quiza бид 2 Meteorit TV студийн гишvvн болоод Монголд Радио хєтєлбєр Лондонгоос зохион
байгуулж явуулж байгаа. FM107 -оор сард 2 удаа цацагддаг юм. Сая эхнийхээ 2 хєтєлбєрийг хийсэн.
Одоо дараа дараагийнхаа хєтєлбєрvvдийг хийж байна.
.mongolduu.com: Олон фэн охидуудыг нь тєлєєлєєд найз охидтой юу? гээд асуучихвал?
М: Yeah..
Б & Q: Єє, vгvй vгvй найз охин байхгvй ээ. Single, аймар single. (Инээлдэв)
.mongolduu.com: Хэрэв эмэгтэй байсан бол ямар охид байх байсан бол? Гадаад vзэмж болон зан аашийн хувьд?
М: Би юу? Чам шиг л охин байх байсан байхдаа. (Инээлдэв)
Б: Синди. Тэр л мєн дєє. (Инээлдэв) Нарийхан хоолойтой... Камертоноос иш татав.
Q: Эрэгтэй болохоороо мэдэхгvй юм даа..
.mongolduu.com: Мєєнєє, тєрсєн цагаасаа урлагтай холбогдсон нь мэдээж. Євєє, аавтайгаа холбоотой хамгийн мартагдашгvй дурсгалтай, хєгжилтэй мєчєє дурсахгvй юу?
М: Хамгийн сvvлд нэг шоун дээр аавтайгаа явж байтал “Аав нь талаар нь татдаг юм байна”
гээд хvмvvс шоолж байсан. Сургамжтай дурсамжууд гэвэл зєндєє л дєє.
.mongolduu.com: Бадрууган гуайн єндєр сандал дээр хажуулдаж суучихаад, шаргал гитарынхаа тунгалаг аялгууг сэтгэл тайвшруулан уянгалуулан, намуухан аястай дуулж байгаа нь одоо хvртэл єчигдєр юм шиг л ил байдаг юм. Гитар тоглодог уу? Ер нь ямар хєгжим тоглодог вэ?
М: Би гитар тоглодог байсан. Одоо тоглодоггvй.
Q: Бємбєр тоглож сурч байгаа.
Б: Хєгжим бvжгийн хуучирын ангид байсан.
Enroute
.mongolduu.com: Хип хоп дууны vг ихэвчлэн бодит амьдралыг ямар нэг гоёл чимэглэлгvй єгvvлсэн байдаг. Дуугаа xэн нэгэнд зориулан бичдэг vv?
М: Зориулах vедээ зориулж, зохиох vедээ зохиодоглдоо. Би яг амьдралаараа л бичдэг. Дууны
vгнvvдийн миний зохиосон хэсэг бvгд би байгаа юм. Сайн сонсоод байгаарай!
Q: Бодит байдлаар зохиож бичдэг.
.mongolduu.com: Сvvлийн vед олноор гарч ирж байгаа хамтлагуудаас vнэхээр онцгой байж л ялгарч, амжилтад хvрэх нь мэдээж, єєрсдийнхєє бусад хип хоп хамтлагуудаас давуу талыг нэрлэнэ vv?
М: Єєрсдєє бvх юмаа хийж байгаагаараа ялгаатай.
.mongolduu.com: Хэзээ найз охидтой болох вэ?
Б: Єє, найз охинтой болох болоогvй. Одоохондоо кариер хєєж байна.
.mongolduu.com: Хэрэв нэг бирд гарч ирээд “ганцхан хvслийг чинь биелvvлье” гэвэл юу хvсэх вэ?
М: Монголыг гозойтол нь єєд нь татаад єгєєч ээ!
Q: Мєєнєєгийн хvсэл биелэх болтугай!
Б: Тэр ерєєл бат оршиг!
.mongolduu.com: Сvvлчийн асуултыг Enroute хамтлагт vлдээе.
Enroute: 2004 ондоо багтаан хамтлагийнхаа фэнvvддээ зориулж шинэ цомгоо гаргана.
Бусад ижил урсгалын хамтлагуудаас илvv шинэлэг бvтээл болно гэдэгт итгэлтэй байна.
.mongolduu.com: Та бvхэнтэй ярилцахад таатай байлаа. Цаашдын уран бvтээлд тань єндєр амжилт хvсье! Баярлалаа.
Enroute: Баярлалаа. Ирж буй Монголын цагаан сараар бvх хип хоп -чиддоо халуун
мэндийг хvргээд ирэх ондоо уран бvтээлээр баялаг байх болтугай гэж ерєєе.
Ярилцлагыг
авсан Lady, Virgo_virgoo, Tseegii & DoRe.
2004.2.01
|