Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Main Menu
Artist of The Month
MP3 Монголдуу
Нvvр хуудас
Утасны Хямд Кард!!
Монгол руу Бэлэг!!
Asuult Gallery
Асуулт самбар
Dictionary
Artist of the Month
Фото сурвалжлага**
Сvvлд нэмэгдсэн..
Эрэлт ихтэй MP3
Хамтлаг дуучид ..
Бvртгэгдсэн бvх дуу
Хэрэглэх болзол
MP3 нэмж оруулах
Дууны Yгийн Сан
Asuult.net
Asuult.net
Asuult.net
MoNgOlDuU.COM ROCKs YOUR WORLD!
MUSICWELOVE
12-р сарын уран бvтээлч: B.B.Chain

B.B.Chain хамтлагийн хамгийн анхны болон цоо шинэхэн дуунууд хvртэл mongolduu.com -р маань дамжин аль хэдийнээ сонсогч гишvvдйин маань сонорт хvрсэн байгаа билээ. Уншигч, сонсогч та бvхэндээ хамтлагийн шинэ цомгийг толилуулахын ялдамд энэхvv авъяаслаг залуу хамтлагийнхантай ярилцсан ярилцлагаа толилуулъя.

Тєсєл Family Chain цомог:
01. - Оршил
02. - Ээждээ ft. Ундрах
03. - Freestyle (Radio Recorded Version)
04. - Гэр хороолол ft. Yнэнбат
05. - Машин
06. - Sorry, Ноён ГамБуш
07. - Тєсєл Family Chain
08. - Тvvх ft. Ундрах
09. - Зvvд (2003)

Бусад:
01. - Зvvд
02. - Зvvд (Remix)
03. - Зvvд (Instrumental)
04. - 38C
05. - Амлалт
06. - Blah, blah...
07. - Дагаад яв
08. - Диваажин
09. - Ганцхан минийх
10. - Гинжин доргилт
11. - Хvлээлт
12. - Нэг єдєр
13. - Нойтон хамуу
14. - Санаж байна уу
15. - Шаврын хаалт
16. - Торсон єдєр
17. - Yзэгдэл
18. - Why, Why?
19. - Залуу vе
20. - Намайг бvv орхи ft. Мон Та Реп
21. - Тоглолтын зарлал "Улсын Цирк"

.mongolduu.com: Сайн байцгаана уу залуучуудаа! Юуны ємнє та бvхэнд энэ єдрийн мэндийг mongolduu.com -ын гишvvдийн ємнєєс хvргээд бидэнтэй ярилцах хvсэлтийг хvлээн авсанд чинь баярлалаа гэж хэлмээр байна. Тэгэхээр сонсогчид маань B.B.Chain хамтлагийн гишvvдйин талаар илvv сонирхож байгаа байх. Ингээд хамтлагийнхаа гишvvдийн танилцуулгаар ярилцлагаа эхэлвэл ямар вэ?

B.B.Chain: Ok, юун тvрvvнд манай дууг сонсогч найзууд болон fan -vvддээ баярлалаа. Мєн танай mongolduu -н найзууддаа баярлалаа гэж хэлье. Хамтлаг маань байгуулагдсанаас хойш 2 гишvvн маань гараад хамгийн сvvлд яг дуулж байгаа гишvvд маань гэвэл Muzzy, Shogun, Eric, Quiza, Идэр, Woozoo, Tuba тэгээд Наранбат гээд нэг шинэ гишvvн нэмэгдсэн. Манай хамтлагийнхан 20-23 насныхан.

B.B.Chain
B.B.Chain concert deer

.mongolduu.com: Танай хамтлаг байгуулагдаад хэр удаж байгаа вэ? Мєн хоорондоо анх яаж танилцаж байсан тухайгаа ярихгvй юу?

B.B.Chain: Одоогоос бараг 5 жилийн ємнє байгуулагдсан. Бид чинь багын нэг байрны хvvхдvvд шvv дээ. Бас нэг сургуулийн найзууд, угийн єдєр шєнєгvй нийлдэг хvvхдvvд байсан юм. Нэг нэгнийдээ наснаасаа их очиж хонож єнждєг. Тэгээд манай найзууд хамтлаг болж дуулаад байхаар нь бид хэд сонирхоод хэдэн дуу хийсэн чинь хvмvvст таалагдаад, тэгээд л хамтлаг гэж дуулсандаа.

B.B.Chain
B.B.Chain concert deer

.mongolduu.com: Хамтлагийнхаа нэрний учрыг тайлбарлахгvй юу?

B.B.Chain: Нэрний учир Батзориг, Билгvvн гээд хоёр ахлагчийн нэрний эхний Б vсэг тэгээд бусад гишvvд нь chain буюу гинж.

.mongolduu.com: Анхны чинь уран бvтээл ямар дуу байсан бэ? Ер нь дуунуудынхаа vгийг хэн зохиодог вэ?

B.B.Chain: Яг анхны дуу гэвэл Улаанбаатар гэдэг дуу байлаа. Тэр дуу FM -ээр нэг их яваагvй. Яваагvй гэж бид хэд єгєєгvй. Yгээ бид бvгд єєрсдєє зохиодог.

B.B.Chain Eric
B.B.Chain - Eric

.mongolduu.com: Тэгэхээр аяа бас єєрсдєє зохиодог уу?

B.B.Chain: Аяа єєрсдєє зохиодоггvй. Аяа хийлгэдэг. Анхандаа хvмvvсээс худалдаж авч vзсэн, сvvлдээ єєрсдєє олдог болсон. Аяа бид хэд зохиож vзсэн хэцvv юм байна лээ, манай Shogun хийх гэж оролдоод байсан хэхэхэ... Харин сvvлийн vед найзууд болон таньдаг хvvхдvvд нилээн хєгжим оролдоод бидэнд ая зохиож єгєх болон єєр зvйлээр туслаад нилээн єргєн болж байна. Єєрсдєє ая хийх санаагаа олоод, дараа нь ая хийдэг хvмvvст сонсгоод дуурайлгаж хийлгэдэг. Дээр vеийн аянууд болон одоогийн аянуудын чанар маш их єєрчлєгдсєн.

B.B.Chain Shogun
B.B.Chain - Shogun B

Shogun B:
01. - Миний хам
02. - Shogun
03. - Намайг тєсєєл

.mongolduu.com: Ямар studio -д хоолойгоо бичvvлдэг вэ? Та нарын дуунууд дээр тусалж зааж зєвлєдєг ямар нэгэн продюсер байдаг уу?

B.B.Chain: Монголд "Анир" studio болон хуучин "Rhytm" дээр бичvvлдэг байсан. Тусалдаг хvн гэвэл Хуягаа ах байна, єєр хvн байхгvй. Shogun бидний дуунд продюсер хийдэг юм, албан ёсны тийм продюсер байхгvй. Хуягаа ахтай ярилцаад recording болон mastering engineering хийдэг, тэгээд бид нар єєрсдєє зєвлєлдєєд л... Бид нар єєрсдєє энд тэнд нилээн их бичлэг хийж vзсэн, бас єєр хvний studio -д дуугаа бичvvлээд бvхэл бvтэн дуу хvртэл алдаж байсан. (vл ойлголцоод гэхvv дээ)

B.B.Chain Woozoo
B.B.Chain - Woozoo

Woozoo:
01. - Энэ бол би
02. - Энэ бол би (DJ Memphis Remix - 1.20min sample)
03. - Намайг Бvv Орхиоч ft. Deftah Family

.mongolduu.com: Танай хамтлагийн дуунууд нэг хэсэг хvмvvсйиг нилээн шуугиулж, hit -vvдэд дээгvvр байр эзэлж байгаад гэнэт чимээгvй болсон. Яагаад чимээгvй алга болсон бэ?

B.B.Chain: Бvгдээрээ хичээлээ хийнэ гээд... Одоо ч гэсэн бvгд хичээлээ хийж байна хэхэхэ сайн хичээл хийхгvй бол хожим хойно нийгэмдээ гологдоод хэцvv шvv дээ хэхэхэ... Тэгээд ч нас болон амьдралаас шалтгаалаад сурах мэдэх гэж их vзэж байна.

B.B.Chain Quiza
B.B.Chain - Quiza

Quiza - Quiza цомог:
01. - Оршил
02. - Найздаа
03. - Бvх юм чиний гарт
04. - Аз жаргалын эрэлчин
05. - Єєрчлєлтийг єєрєєсєє
06. - Ноён Quiza
07. - Аадар мэт
08. - Шоовдор
09. - Тvг тvг чаг чаг
10. - Бадарчин

Бусад:
01. - Хулгайч
02. - Бороо
Бусад дуунуудыг сонсьё гэвэл Enroute хамтлагийн дуунуудыг сонсоно уу.

.mongolduu.com: "Та нарыг спонсорлоё, зAвхAн дуугаа хийгээд алга болохгvй бай" гэсэн санал ирвэл?

B.B.Chain: Сайхан санал байна гэдгийг хэлнэ ямар ч байсан, боломжоороо хийнэ гэдгээ хэлнэ. Гэхдээ бид зєвхєн дуу дуулаад хvссэнээрээ хангалттай амьдрах нєхцєл монголд байхгvй шvv дээ. Тэгээд ч тэнд хийсээр байсан бол одоо нэг гvзээтэй, сахлаа ч олигтой авч чадахгvй банди нар хэвээрээ байх л байсан болов уу? Бvгд баярлалаа гээд л єнгєрєх болов уу? Гэхдээ яг юмаа хийх vед иймэрхvv туслалцаа их хэрэг болдог гэдгийг нэмж хэлнэ дээ...

.mongolduu.com: Ер нь дуунууд чинь hit болохгvй юмуу ерєєсєє олигтой болохгvй тохиолдолд та нарт хэцvv байдаг уу?

B.B.Chain: Тиймээ. Анхны дуунуудаас маш их итгэл болон хvч авч байсан шvv. Дуунууд олиггvй болвол тэрхэн vедээ л жаахан бодолд автах байх, гэхдээ тиймэрхvv дуунуудыг сvvлд нь сонсохоор инээдтэй дурсамжтай байдаг. хэхэхэ... Гэхдээ бид vргэлж шинэ чєлєєт юмыг хийх гэж оролддог. Ойлгоод сонсдог хvмvvс нь их урам єгдєг учраас шинэ бvтээл хийдэг.

B.B.Chain Muzzy
B.B.Chain - Muzzy

.mongolduu.com: Та нар дуулахаас єєр ямар авьяастай вэ? Чєлєєт цагаараа юу хийцгээх дуртай вэ?

B.B.Chain: Бид нар чєлєєт цагаараа их зугаатай байдаг гэхэд болно доо, бvгд найзууд, нэг нэгнээ мэднэ, юу хийхээ мэднэ. Нэг нэгнээ харж доргидог амьдрал шvv дээ. Цаг агаараас шалтгаалаад юу хийхээ шийднэ. Видео прокатнаас кино аваад beer уугаад кино vзээд, тамхи татаад л... Тиймэрхvv єдрvvд ч бас сайхан. Нилээн сайн сэлцгээдэг, бас караокэд орвол бvгд сайн дагаж дуулах байх хэхэ... Одоо нэг бvгдээрээ уулзаад 40 мянгатын байрандаа нэг цуглаад нэг эхлэх юмсан гэж мєрєєддєг.

.mongolduu.com: Сvvлйин vеийн hip hop хамтлагууд арай л их болсон юм шиг. Та нарын бодлоор энэ нь hip hop урсгалыг хєгжихєд нэмэр болох уу?

B.B.Chain: Монголд олон хамтлаг байгаа ч чадвар хэрэгтэй гэж бодож байна. Нэг эвсэл гээд юм байгаа шvv дээ. Сvvлйин vед зарим нь оюун ухаанаа тэлж тэр vеийнх шиг биш єєрсдийхєєрєє сэтгэж дуулж байна. Тэр нь бидэнд таалагдаж байгаа. Єєрсдийгєє хєгжvvлэх хэрэгтэй гэж бодож байна. Биеэ засаад гэрээ зас мас гээд vг байдаг байхаа... хэхэхэ... Бидний хувьд тийм ч сэтгэл хангалуун байдаггvй. Олон хамтлагууд хачин юм хийсээр л... Монголд hip hop underlinked хэвээрээ л байгаа шvv дээ.

.mongolduu.com: B.B.Chain хамтлагийн бусдаас ялгарах онцлог давуу тал юу вэ?

B.B.Chain: Бидний дуу hit болно уу байна уу хамаа байхгvй. Жинхэнэ сонсоод юм бодогдуулах бас доргиож чадаж байвал болно. Давуу тал гэвэл B.B.Chain олон гишvvдтэй, сайн баг гишvvд бvр єєрсдийн стилээ дуу бvртээ хийж єгдєг.

.mongolduu.com: B.B.Chain хамтлагийн гишvvд маань найз охидуудтай юу?

B.B.Chain: 2 магад 3 гишvvн байхгvй байх шvv. хэхэхэ... Бусад нь гэр бvлтэй, найз охидтой.

B.B.Chain Ticket
B.B.Chain

.mongolduu.com: Ямар нэгэн уран бvтээлч хvн уран бvтээлээрээ єєрсдийгєє илэрхийлж байдаг. Танай хамтлагт болсон явдлаас сэдэвлэн бvтсэн дуу байдаг уу?

B.B.Chain: Ер нь vргэлж л амьдрал дээр болж байгаа явдлыг дуулдаг шvv дээ. Бид нарт тохиолддог ерєнхий явдлыг Тєсєл Family Chain дуун дээр дуулсан. Тэр дуу яг бидний байгаа байдал, гэхдээ тэр Woozoo -гын олон оронтой тооны нэг орон байхгvй байж магад хэхэхэ...

.mongolduu.com: Бусад хамтлагуудтай ямар харьцаатай байдаг вэ? Ер нь дуундаа хамтрах хvмvvсээ яаж олдог вэ?

B.B.Chain: Дээх нь vед ч нилээн л их танилтай байсан, тэгээд ч Улаанбаатарт чинь бараг л бvгд нэг нэгнээ мэдээд байдаг. Бид нар дээр vеийнхээс нилээн єєрчлєгдсєн шvv. Найз нєхєд гээд заримыг нь танина. Дуундаа хамт vглэх хvмvvсйиг ихэвчлэн найз нєхдийн хvрээнд олдог.

.mongolduu.com: B.B.Chain хамтлагийн хамгийн хамгийн?

B.B.Chain:

  • хамгийн сайн vг зохиодог нь Quiza
  • хамгийн сайн англиар дуулдаг нь Muzzy
  • хамгийн идэвхитэй нь Shogun
  • хамгийн водка -чин нь Woozoo, Eric
  • хамгийн бакь нь Eric
  • хамгийн сайн уянгалуулж дуулдаг нь Идэр
  • хамгийн царайлаг нь Идэр
  • хамгийн догшин нь Tuba
  • хамгийн бvдvvн хоолойтой нь Shogun
  • хамгийн аав нь Maya
  • хамгийн єндєр нь Санчир
  • хамгийн сэргэлэн нь Eric
  • хамгийн гуалиг нь Идэр
  • хамгийн их алга болж, тєєрдєг нь Woozoo
  • хамгийн хєгшин нь Muzzy
  • хамгийн унтамхай нь Идэр
  • .mongolduu.com: Эцэст нь шинэ CD -гээ гаргаж байгаа гэсэн энэ CD -нийхээ талаар, мєн шинэ дуунуудаас чинь онцолж хэлэх болон та нарын бодлоор hit болох дуу нь аль вэ? Сонсогч уншигчдадаа хэлэх та нарын vг?

    B.B.Chain: Тиймээ. Энэ CD маань хэдхэн хувиар хэвлэгдэнэ гэж бодож байна. Онцлох дуу гэвэл "Ээждээ", "Зvvд 2003", "Tusul Family Chain"... Бид хэдийн дуу удаан хугацаанд FM -ээр цацагдаагvй байж байгаад Тєсєл Family Chain FM -ийн hit парадад орсон єдрєє тавдугаар байранд орсон нь их таалагдсан. Энэхvv альбумд яг л бидний хvсдэг стил болон байгаа байдлын талаар дуулсан дуунууд орсон. Гэхдээ бид хэдийн яг тєлєвлєж байсанд арай л хvрээгvй гэж санагдаж байгаа. За юуны тvрvvнд mongolduu.com -д баярласан гэдгээ хэлье. Энд тэнд сурч ажиллаж буй болон бvх монгол найз нєхєддєє их зvйлийг сураарай, хажууд чинь байгаа найз нєхєд чинь чамаас муу байж болно чи тvvнийг доош нь хийх биш боломжоороо тусалж зааж яваарай, єєрчлєлтийг єєрсдєєсєє эхэлье найзуудаа гэж хэлье дээ.

    B.B.Chain Ticket
    B.B.Chain

    .mongolduu.com: Бидэнтэй цаг зав гаргаж ярилцсанд чинь баярлалаа. Та бvхэнтэй ярилцахад таатай байлаа. Ярилцлагынхаа тєгсгєлд амьдралын хамгийн сайн сайхан бvхнийг та бvгдэд хvсэн ерєєгєєд энэ эрчээ алдахгvйгээр илvv чанартай сайн уран бvтээлvvд хийгээрэй гээд цаашдын чинь уран бvтээлд єндєр амжилт хvсье!!

    Асуулт Самбар дээр гишvvдийн тависан асуултуудаас:

    .Асуулт: Шинэ CD -ны талаар...

    Хариулт: 2003 оны зун манай гишvvд бvгд монголд ирэн шинэ CD -ны ажилдаа орцгоосон. Бvгд л давчуу хугацаанд монголд ирсэн бєгєєд CD -ны спонсор болон бусад ажил их давчуу байлаа. Тэгээд нийт 10 дуутай Тєсєл Family Chain гэдэг CD -ны эхээ бичvvлээд хэвлэлтийн ажлыг 2004 онд хийхээр болоод vлдсэн. Дараа жил манай анхны CD гарна.

    .Асуулт: Дахин нэгдэх талаар...

    Хариулт: B.B.Chain -ийн гишvvд монголдоо очин дахин бут авъя гэж мєрєєддєг, энэхvv мєрєєдєл зун цагт биелнэ гээд мэргэн хvн хэлж байна лээ. хэхэхэ...

    B.B.Chain Ticket
    Original scratch paper 01

    .Асуулт: Counter-Strike тоглодог уу?

    Хариулт: Бид хамтлагаараа Эрдэнэт уруу CS тэмцээнд явж байсан, их гоё хєгжилтэй дурсамжтай явсан.. .хахаха, Woozoo -ийн vглэдэг хэсэг дээр “CS зvvдлээд” энэ тэр гээд vг орсон байгаа.

    .Асуулт: Ардын хувьсгалын 79 жилийн ойн баярыг тохиолдуулан та бvхэнд элгээрээ энх амгалан, тєрлєєрєє тvвшин амгалан байхын єлзийтэй сайхан ерєєлийг дэвшvvлье! Хvндэтгэсэн Дархан

    Хариулт: Чамд ч бас, их билэгтэй сайхан vг хэлдэг хvvхэд байна.

    B.B.Chain Ticket
    Original scratch paper 02

    .Асуулт: Ойрд яагаад дорвитой уран бvтээл хийхгvй байна аа?

    Хариулт: Бид хичээл ном гээд бас энд тэнд байгаа учраас vргэлж юм хийе гэхэд vнэхээр тєвєгтэй байна л даа... Гэхдээ шинэ CD -ны дуунууд байгаа шvv дээ.

    .Асуулт: Шинэ уран бvтээл хийж байгаа бол, аяыг нь єєрсдєє хийх vv? Бас гадаад хамтлаг дуучдаас хуулах уу? Тэр "цагаан ордны ширээн дээр нь бааж шээж" гэдэг хэсгийг хэн нь зохиосон бэ?

    Хариулт: Гишvvд нэг нэгээрээ юмуу єєр хvмvvстэй хамтран шинэ дуунууд гарсаар л байх болно. Аяны хувьд studio дээр хийлгэдэг.Тэр анхны зvvдний тэр хэсгийн vгийг Санчир vглэдэг, гэхдээ Muzzy -ийн vг. Хуулах гэдэг бол нэг ёсны хулгай шvv дээ, хулгай бол нvгэл, нvгэлгvй хvн хорвоо дээр байдаггvй.

    B.B.Chain Ticket
    Original scratch paper 03

    .Асуулт: Яaгаад олонд єєрсдийгєє харуулдаггvй байсан юм бэ?

    Хариулт: Эхний хоёр жилдээ нилээн их show энэ тэрд оролцдог байсан. Тэгээд гишvvд маань ч байнга байхгvй байдаг болохоор боломжгvй байлаа. Дээрээс нь бидний єєрсдийн дуртай стил underground тэгээд нэг тиймэрхvv underground талдаа...

    .Асуулт: B.B.Chain -ийн ойрын зорилт?

    Хариулт: За бидний зорилго гэвэл CD -ээ худалдаанд гаргана, мєн нэг вэб хуудас, Chain party... гээд их л зvйл бий л дээ. Гишvvдйин хувьд бvгд л дор бvрээ зорилготой амьдарч сурч байгаа.

     

    Энд дарж санал сэтгэгдэлээ бичиж vлдээнэ vv.

    Ярилцлагыг авсан Урангоо, Ochoo & DoRe.

    2003.12.05

     
    Зарлал:

    Єєрийн уран бvтээлээ vзэгч сонсогчиддоо хvргэх хvсэлтэй уран бvтээлч хэн бvхэн, манай энэ буланд оролцож, дараагийн Сарын Уран Бvтээлч болж болно шvv. Та заавал дуу хєгжим урладаг ч биш, бvх тєрлийн mix, noise, video art, music video, зураг, фото, дижитал график гэх мэт бvх тєрлийн орчин vеийн салбарын бvтээлvvд байж болно. Таныг бид бvгд хvлээж байна!

     
     

    Сурталчилгаа:

     

    Энэ хуудасыг: 2003.9.16-нд байрлуулав.