Content on this page requires a newer version of Adobe Flash Player.

Get Adobe Flash player

Main Menu
Artist of The Month
MP3 Монголдуу
Нvvр хуудас
Утасны Хямд Кард!!
Монгол руу Бэлэг!!
Asuult Gallery
Асуулт самбар
Dictionary
Artist of the Month
Фото сурвалжлага**
Сvvлд нэмэгдсэн..
Эрэлт ихтэй MP3
Хамтлаг дуучид ..
Бvртгэгдсэн бvх дуу
Хэрэглэх болзол
MP3 нэмж оруулах
Дууны Yгийн Сан
Asuult.net
Asuult.net
Asuult.net
MoNgOlDuU.COM ROCKs YOUR WORLD!
MUSICWELOVE
12-р сарын уран бvтээлч: Д.Саруулсайхан

Энэ сарын уран бvтээлчээр “Чингис хаан”, “Никитон” хамтлагуудад хєгжимчин Д.Саруулсайханыг уриад байна. Одоогоор Саруулсайхан маань БНХАУ-ын Бээжин хотод ажиллаж уран бvтээлээ туурвиж байна. Ингээд нэрт хєгжимчинтэй хийсэн бяцхан ярилцлагаа толилуулъяа.

zurgiig zursan Tulga zurgiig zursan Tulga

1. - Уухдаа биш хуучлахдаа
2. - Ээж минь
3. - Ганцхан минийх
4. - Шєнийн хотын зураг
5. - Гоёлын цамц
6. - Бяцхан Rock'N Roll
7. - Ээжийн нутаг
8. - Миний нvдэн
9. - Цєвvvн цагийн хууль
10. - Хайрын хатан

Бусад:
1. - Морин тєвєргєєн (Mix) *Bonus Track (Unreleased)
2. Сарантуяа & Гантулга - Миний хайр

.mongolduu.com: Сайн байна уу? Бидний урилгыг хvлээн авсан танд баярлалаа.

Д.Саруулсайхан: Та бvхэнд энэ єдрийн мэнд хvргэж ажилд чинь амжилт хvсье.

.mongolduu.com: Анх урлагт хэрхэн хєл тавьсан бэ?

Д.Саруулсайхан: 12 наснаасаа анх урлагт хєл тавьсан. Бага байхдаа хvvхдийн ордны “Цэцэг” хамтлагт тоглодог байлаа. Дараа нь “Чингис хаан” хамтлагт тоглож байгаад 1993 оноос “Никитон” хамтлагийг байгуулж уран бvтээлээ тууривсан.1999 оноос “Чингис хаан” хамтлагт дахин тоглож, XX зуун концертод оролцож, цомог гаргасан. 2000 онд єєрийн уран бvтээлээр “Solo” цомогоо гаргасан. “Solo” цомогт дуунууд болон хєгжмийн аязууд орсон.

zurgiig zursan Tulga
1. Никитон & Норовбанзад гуай 1995 он
zurgiig zursan Tulga
2. Чингис хаан хамтлаг "XX зуун" тоглолт. 1999 он
zurgiig zursan Tulga
3. Тоглолт дээр. Бээжин хот. 1999 он

.mongolduu.com: Бээжинд ямар ажил эрхэлж байна бэ?

Д.Саруулсайхан: 2001 онд бvх Хятадын алдарт дуучин Тэнгэрийн урилгаар тvvний “China tour” аялан тоглолтонд гитарчин, хєгжмийн найруулагчаар ажилласан. Хятадын олон хотууд, АНУ-ийн Лос-Анжелос, Хонг Конгоор аялан тоглосон. 2002 оноос Бээжин хотод “Домогт чоно” нэртэй хамтлагаа байгуулан уран бvтээлээ туурвиж байна.

zurgiig zursan Tulga
4. Хэсэг нєхдийн хамт
zurgiig zursan Tulga
5. Д.Саруулсайхан 2001он

.mongolduu.com: Хамтлагийнхаа талаар танилцуулахгvй юу? Ямар чиглэлээр уран бvтээл туурвидаг бэ?

Д.Саруулсайхан: Манай хамтлаг таван хvний бvрэлдэхvvнтэй. Одоогоор Бээжин хотод ажиллаж уран бvтээлээ монгол, хятад хэл дээр туурвиж байна. Орчин vеийн монголжуу стилээр тоглодог. Та бvхэн удахгvй гарах цомгийг маань сонсоод мэдэх байх.

.mongolduu.com: Шинэ цомгоо хэзээ гаргах вэ?

Д.Саруулсайхан: 2004 оны эхээр гаргана. Энэ цомог бол “Домогт чоно” хамтлагийн анхны цомог. Нийт 12 дуутай. Монгол, хятад хэл дээр гарна.

.mongolduu.com: Одоо ямар уран бvтээл дээр ажиллаж байна? Шинэ уран бvтээлээсээ танилцуулахгvй юу?

Д.Саруулсайхан: Морин хуур, уртын дуу, хєємий, язгуур урлагийг орчин vеийн электрон хєгжимтэй хослуулсан дан хєгжмийн цомог гаргахаар бичлэгэндээ ороод ажиллаж байна.

.mongolduu.com: Хамтлагийхантайгаа холбоотой байдаг уу?

Д.Саруулсайхан: “Никитон” хамтлагийн дуучин Батчулуунтай холбоотой байдаг. 12 сард Баачка монголдоо бvр мєсєн буцна.

.mongolduu.com: “Никитон” хамтлагийхан ахин тоглолт хийх vv?

Д.Саруулсайхан: Миний хувьд одоогоор хамтарч тоглох асуудалаа шийдээгvй байна. Даралтат хєгжимчин Чинбат Америкт амьдарч, тоглохоор болсон. Би Бээжинд єєрийн хамтлагтаа уран бvтээлээ туурвиж байна. Нийлж тоглох асуудал тодорхойгvй байгаа.

.mongolduu.com: Хамгийн дуртай зvйл тань юу бэ?

Д.Саруулсайхан: Мэдээж хєгжим.

.mongolduu.com: Ямар, ямар хєгжмийн зэмсгээр тоглож чаддаг вэ? Хамгийн дуртай нь аль бэ?

Д.Саруулсайхан: Хєгжмийн багшийн коллежид суралцаж байхдаа тєгєлдєр хуур, морин хуур тоглож сурсан.

.mongolduu.com: Єєрєє ямар урсгалын хєгжим сонсдог бэ?

Д.Саруулсайхан: Бvх тєрлийн хєгжим сонсдог.

.mongolduu.com: Бээжингийн хєгжмийн ертєнцийн талаар танилцуулахгvй юу?

Д.Саруулсайхан: Хятадын хєгжимчдийн ур чадвар сайн. Шоу бизнес єндєр хєгжиж байна. Одууд нь их баян, бусад орны одуудаас ч илvv байж магадгvй.

.mongolduu.com: Бээжинд амьдрах хэр боломжийн бэ?

Д.Саруулсайхан: Бээжинд агаар жаахан тааруу, монголдоо ирэхээр цээж онгойх шиг болдог. Yнэхээр цэлмэг хєх тэнгэр шvv дээ.

.mongolduu.com: Монголдоо хэзээ ирэх бэ?

Д.Саруулсайхан: Ойрхон болохоор хааяа санахаараа харьчихдаг. Мєн баярын vеэр харьдаг. Эхнэр, хvvхдээ хамгийн их санадаг.

.mongolduu.com: Гитар тоглож сурч байгаа, сонирхдог хvмvvст єєрийн vнэтэй зєвлєгєєг єгєхгvй юу?

Д.Саруулсайхан: “Сур, сур бас дахин сур” гэдэг номын их багшийн vгийг хэлье.

.mongolduu.com: Бидний урилгыг хvлээн авч, чин сэтгэлээсээ ярилцсанд баярлалаа.

Д.Саруулсайхан: Баярлалаа. Монголд очихоороо та бvхэнд шинэ хамтлагийнхаа цомгийг дурсгана гэдгээ амлаж байна. Интернэтээр миний ярилцлагыг уншиж суугаа, гадаадад амьдарч байгаа нийт монголчууддаа сайн сайхныг хvсье. “Хvний нутаг сайхан ч тєрсєн гэртэй минь зvйрлэхийн аргагvй” гэдэг шvv дээ. Суралцаж байгаа нь сайн сураад, ажиллаж байгаа нь их зоос мєнгєтэй болоод эх орондоо очиж сайхан амьдраарай гэж захия.

 

Ярилцлагыг авсан Tseegii, Э.Тvмэнжаргал & DoRe.

2003.12.01

 
Зарлал:

Єєрийн уран бvтээлээ vзэгч сонсогчиддоо хvргэх хvсэлтэй уран бvтээлч хэн бvхэн, манай энэ буланд оролцож, дараагийн Сарын Уран Бvтээлч болж болно шvv. Та заавал дуу хєгжим урладаг ч биш, бvх тєрлийн mix, noise, video art, music video, зураг, фото, дижитал график гэх мэт бvх тєрлийн орчин vеийн салбарын бvтээлvvд байж болно. Таныг бид бvгд хvлээж байна!

 
 

Сурталчилгаа:

 

Энэ хуудасыг: 2003.9.16-нд байрлуулав.